Дата ба аюулгүй байдал
Код бидний, дата танай серверт.
Загвар Б — tenant бүр өөрийн серверт
Байгууллага бүр платформын бүрэн стекийг (програм, өгөгдлийн сан, файлын сан) ӨӨРИЙН серверт ажиллуулна. Бид зөвхөн програмын шинэчлэлт, дэмжлэг хүргэнэ. Таны өгөгдөл манай дэд бүтцэд хуулагдахгүй.
Өгөгдөл байгууллагын өмч
Өгөгдлийн сан танай дискэнд. Нөөцлөлт, хадгалалтын хугацааг та өөрөө удирдана.
Шинэчлэлт хяналттай
Шинэ хувилбар автоматаар тарьдаггүй. Та аль хувилбарт шилжихээ шийднэ; шинэчлэхийн өмнө өгөгдлийн сангийн нөөц автоматаар авагдана.
Эрхийн нарийвчилсан хяналт
Хэрэглэгч, рол, модуль тус бүрийн эрх. Хэн юуг хэзээ өөрчилсөн нь аудитад үлдэнэ.
Гадагш хандалт хязгаартай
Серверээс гадагш чиглэсэн холболт л шаардлагатай. Гаднаас дотогш нээх порт нь зөвхөн танай сонгосон үйлчилгээнд (жишээ: нийтийн захиалгын хуудас).
Бид олон улсын аюулгүй байдлын гэрчилгээ эзэмшдэггүй. Дээрх нь архитектурын шийдэл бөгөөд үүнийг танай мэдээллийн технологийн багтай хамтран шалгахад бэлэн байна.
Эрт нэгдэж, бүтээгдэхүүний чиглэлд нөлөөл.
Ажлын урсгалаа ярилцаад, аль модулиас эхлэх нь зөв болохыг санал болгоно.